АНУ-д коронавирусаар халдварлагсдын тоо таван саяас давлаа

АНУ-ын Жонс Хопкинсийн мэдээлснээр, тус улсад коронавирусаар халдварлагсдын тоо 5 000 603 болжээ.

АНУ-д коронавирусын улмаас 162 441 хүн нас барж, 1 643 118 хүн бүрэн эдгэрээд байгаа аж. Калифорни мужид хамгийн их буюу 555 797 хүн коронавирусын халдвар авсан ба энэ үзүүлэлтээр Флорид (526 577), Техас (497 900), Нью-Йорк (420 345) мужууд удаалж байна.

Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 19.6 сая хүн коронавирусаар халдварлан тэдгээрээс 727 мянга нь амь насаа алдсан юм.

Эх сухвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE