Оросын алдарт рэперийн амийг эхнэр нь хороогоод мөчилжээ

Энди Картрайт нэрээр алдаршсан Оросын рэп дуучин Александр Юшког алж, улмаар гэмт хэргийн ул мөрөө арилгахыг оролдон мөчилсөн хэрэгт түүний бэлэвсэн эхнэр Марина Кохалыг сэжиглэн баривчилсан тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Марина Кохал гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээгүй бөгөөд түүнийг есдүгээр сарын 30 хүртэл саатулан байцаах ажээ. Түүний өмгөөлөгч Ирина Скурту ярихдаа, бүсгүй хар тамхи хэтрүүлэн хэрэглээд гутамшигтайгаар амиа хорлосныг нуухын тулд цогцсыг нь мөчилж цүнхлээд хотын янз бүрийн газар хаяхыг төлөвлөж байсан гэжээ.

Үйлдсэн хэрэгтээ цочирдсон Марина Кохалийг сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлэх шаардлагатай аж.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE