БНХАУ Украиныг ардаа орхин ОХУ-ын махны томоохон худалдан авагч болов

2020 оны эхний хагаст ОХУ-ын махны экспорт хоёр гаруй дахин нэмэгдсэн тухай “Лента” агентлаг уламжилж байна.

Оны эхний зургаан сард ОХУ-ын мах боловсруулах үйлдвэрүүд 336 сая гаруй ам.долларын мах болон хагас боловсруулсан махан бүтэгдэхүүн экспортлосон бөгөөд өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 149 ам.доллар байсан аж. ОХУ-ын шувууны махны экспорт 2.5 дахин нэмэгдсэн бол үхрийн махных гурав, гахайн махных дөрөв дахин тус тус өсчээ.

ОХУ-ын махны томоохон худалдан авагчаар БНХАУ Хонгконгийн хамт шинээр тодорч Украиныг ардаа орхисон байна. ОХУ-ын махны экспортын 54 хувь БНХАУ-д ногдох болж, харин Украины эзлэх хувийн жин 28-аас 16 хувь хүртэл буурчээ.    

Б.Төгсөө

SHARE