АНУ-д коронавирусаар 150 мянга гаруй хүн нас бараад байна

АНУ-д коронавирусаар нас барагсдын тоо 150 мянгаас давсан тухай Жонс Хопкинсийн их сургуулийн бүртгэл мэдээллийн алба уламжиллаа.

АНУ-д одоогийн байдлаар 4 396 030 хүн коронавирусын халдвар авснаас 150 034 хүн амь насаа алдаад байгаа ажээ. Тус улсын Флорид, Аризон, Техас, Калифорни зэрэг хэд хэдэн мужид сүүлийн өдрүүдэд коронавирусын тархалт эрс нэмэгдэж хөл хорих дэглэмийг аажмаар султгахаас татгалзахад хүрчээ.

2019 оны сүүлээр БНХАУ-ын төв хэсгийн Вухан хотноо анх илэрсэн аюулт коронавирус дэлхийн дийлэнх оронд тархаад байгаа билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE