Улстөрд шинэ үе солигдсоныг Л.Оюун-Эрдэнэ сайд харууллаа

МАН УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад хойр дахь удаагаа үнэмлэхүй олонх боллоо. Мэдээж өмнөх парламентад 32, 33-ын гэх хоёр бүлэглэл болж албан тушаалын “дайн” зарлаж явсан МАН-ынханыг энэ удаа ч “томилгооны бялуу”-гаа хуваахдаа дажинтай байх болов уу гэж харж байсан. Учир нь парламентад хэд, хэдэн удаа сонгогдсон нөхөд сонгуульд нэр ч дэвшээгүй. Тэгэхээр сайдаас агентлагийн даргад зүтгэх нь гарцаагүй хэмээгдэж байв.

Олон нийтийн харж байсан шиг МАН-ын хууччуул, улстөрд “бурхи” гэгддэг ахмадууд нь чимээ ч үгүй болж. Тэгж, ингэж албан тушаал авна гэж алалцахгүй, ил цагаан бархирч, цахимд болон хэвлэлээр бухимдлаа ч илэрхийлэхгүй байна. Тэгвэл энэ Засгийн газрын ихэнх томилгоо хийгдсэний дараа МАН-д шинэ үеийн салхи эргэлээ гэдэг нь илэрхий боллоо.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа өнгөрсөн парламентад намын хууччуулынхаа эсрэг ултсөрд “чанга” дуугарсны төлөө “шинэков” ингэхгүй шүү гэх анхааруулга авч байсан ч улстөрд бугшсан бүлэглэлийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд төв талбайд хүртэл жагссан тухайгаа ярьжээ. Мөн “…Хүссэн ч эс хүссэн ч шинэ үеийнхэн ирж байна. Мундаг чадалтай хэрнээ даруухан, хэрсүүжсэн шинэ үе бүрэлдэж бий болсон. Бидний мэддэг хэмжээсээс, сэтгэлзүйгээс огт өөр ертөнцөд тэд амьдарч, мэдээлэл солилцож дүгнэдэг болсон байна. Цонхоо нээ дээ, цоо шинэ 30 жил аль эрт ирчихсэн байна. Бид л бүтэн мэдрэхгүй байгаа болохоос. Энэ мэдрэмжийг энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах үедээ олж авсан шүү…” гэжээ. Мэдээж тэр тухайн үед “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн тухай ярьсан ч шинэ үе ирсэн гэдэг нь гарцаагүй үнэн. Хаана ч тодорхой болсон.

Үүний баталгаа өнөөгийн улстөр, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент, Засгийн газрын бүрэлдэхүүн. Сүүлийн 30 жил МАН, АН ээлжлэн төрийн эрхийг барьж байсан ч өнөөгийнх шиг томилгоо ч хийгдэж байгаагүй хүн бүр мэднэ. Анхнаасаа бүх зүйл зураглалын дагуу манайх тэдэн суудал, танайх тэдийг нь гээд л тохирчихсон. Засгийн газар нь ч ялгаагүй.

Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг шинэ үе, залуусын түүчээ хүч түрж байна. Гэхдээ муйхар хүчний бус бус. Мэдлэг, чадварыг үнэлдэг хүч, үе иржээ. Хамгийн ойрын жишээ нь шинэхэн залуусын буухиа болсон томилгоо. Тухайлбал, Мэдээлэл, харилцаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томилсон. Хэдий залуу ч мэргэжилдээ мундаг, чадварлаг гэдгийг нь салбарынхан нь хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс ч Монголын технологийн салбарыг тэргүүлнэ гэхэд тун таатай хүлээж авч байна билээ.

Мөн УУХҮ-ийн дэд сайдаар томилогдсон О.Батнайрамдал. Харвардад боловсрол эзэмшсэн түүний хувьд гаднын байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулсан нэгэн. Тэр цүнх баригч бус туршлагыг хэрэгжүүлэгчдийн нэг гэгддэг.

Л.Оюун-Эрдэнийн харсанчлан 30 жилийн хойно улстөр, парламент, Засгийн газарт удам дамжсан уламжлал, ач хүлээсэн томилгоо бус мэргэжлийн, чадварлаг залуу үе байгааг эхний шийдлүүдээр ийн харуулав бололтой.

Эх сурвалж: erennews.mn

SHARE