Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ирэх сарын 10-нд бэлэн болгоно

 

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын 2024 оныг хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийг ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн боловсруулж байна. Ажлын хэсэг уг хөтөлбөрийг ирэх сард ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр нэлээд шахуу ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал, ажлын хэсгийн 90 орчим хүн өнгөрсөн амралтын гурван хоногт вакум маягаар ажиллаж ажлаа нэлээд урагшлуулжээ.

Тэд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ирэх сарын 10 гэхэд бэлэн болгож УИХ-д өргөн барих юм байна.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа дэлхийг нөмөрсөн COVID19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван гарах тухайд голлон анхаарч ажиллажээ.

П.Мандах

SHARE