Катар 2032 оны Олимпийн наадмыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлэв

Катарын Үндэсний олимпийн хороо ОУОХ-нд албан ёсны захидал илгээж, тус улс 2032 оны зуны Олимпийн наадмыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Арабын жижигхэн энэ улс 2022 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах билээ. Катарын Үндэсний олимпийн хорооны тэргүүн, шейх Жоаан Бин Хамад Бин Халифа Ал-Тани хэлснээр, тус улс Олимпийн наадмыг нийслэл Доха хотноо зохион байгуулах бодолтой ажээ.

Катараас өмнө 2032 оны зуны Олимпийн наадмыг хүлээн авах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Герман, Испани, Австрали, Итали, Недерланд, Турк илэрхийлсэн байна.

Коронавирусын цар тахлын улмаас хойшлогдсон Олимпийн наадам ирэх жил Токиод, улмаар 2024 онд Парист, 2028 онд Лос Анжелест болох юм.

Б.Төгсөө

SHARE