“Ювентус” ес дараалан Италийн аварга боллоо

Италийн “А” лигийн 36 дахь тойрогт “Ювентус” талбай дээрээ “Сампдори” багийг 2:0-ээр хожин тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө аваргын болзлыг урьдчилан хангажээ.

“Ювентус”-ийн супер од Криштиану Роналдугаас гадна Федерико Бернардески зочин багийн хаалганд гоол оруулсан байна. Тоглолтын 77 дахь минутад “Сампдори”-гийн хагас хамгаалагч Мортен Торсби хоёр дахь шар хуудсаар торгуульж талбайгаас хөөгдсөн бөгөөд үүнээс 12 минутын дараа Криштиану Роналду пеналти цохьсон ч гоолдож чадаагүй билээ.

“Ювентус” ийнхүү ес дараалан Италийн аварга боллоо.

Эх сурвалж : news1.mn Б.Төгсөө

SHARE