Алтны үнэ сүүлийн есөн жилд байгаагүйгээр өсчээ

Алтны үнэ олон улсын “Comex” бирж дээр өмнөх арилжаанаас 0.8 хувиар өсөн унци нь 1912 ам.долларт хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Алтны үнэ хамгийн сүүлд 1910 ам.доллараас дээш 2011 оны есдүгээр сард л давж байжээ.

Коронавирусын цар тахлын хорио цээрийн улмаас дэлхийн эдийн засаг тэр чигтээ агшин тэргүүлэх валютуудын ханш унах болсон нь алтны үнэ өсөхөд нөлөөлжээ. Санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, алтны үнэ цаашид ч өсөх төлөвтэй.

Эх сурвалж : news1.mn Б.Төгсөө

SHARE