Хойд Америкт хүн 30 мянган жилийн тэртээ амьдарч байсны мөр Мексик дахь агуйд илэрчээ

Мексикийн төв хэсэгт орших Чикиуите агуйд эрдэмтэд Хойд Америкт хүн амьдарч байсны хамгийн эртний ул мөрийг илрүүлсэн тухай шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд бичжээ.

Чикиуите дахь олдворууд homo sapiens буюу ухамсарт хүн Хойд Америкт дор хаяж 30 мянган жилийн өмнө ирснийг нотолж байгаа аж. Саяхан хүртэл эрдэмтэд Хойд Америк руу хүмүүс анх 14-15 мянган жилийн өмнө сүүлийн мөстлөгийн үед орчин үеийн ОХУ-ын өмнөд Сибирь, Монголын газар нутгаас нэг нүүдлээр ирсэн гэж үздэг байжээ.

Харин Чикиуите дэх нээлт хүмүүс Хойд Америк руу нэг бус хэд хэдэн нүүдлээр ирсэн гэх онолыг батлахаас гадна анхны нүүдлийн цаг хугацааг улам урагшлуулжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө   

SHARE