Грект ОХУ-ын хоёр иргэнийг хүний наймаанд буруутган 253 жилийн хорих ял оноов

Грекийн шүүх ОХУ-ын иргэн Константин Семенов, Иван Возниковцев нарыг хууль бус цагаачлал зохион байгуулж хүний наймаа хийн тус улсын хилийг удаа дараа хууль бусаар зөрчсөнд буруутган 253 жилийн хорих ял оноосон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Зөөвөрлөсөн хууль бус цагаач бүрийнх нь төлөө 7-12 жилийн хорих ял авсан нь нийлээд ийм олон жилийн хорих ял онооход хүрсэн аж.

Гэвч Константин Семенов, Иван Возниковцев нар буруугаа хүлээгээгүй байна. Тэд хэлэхдээ, саатуулагдахаасаа өмнө Туркт сард 2000 еврогийн цалинтай жуулчдын хөлөг онгоц жолоодох далайчдаар ажиллахаар очсон ч ажил олгогч нь тэднийг хууран мэхэлж хууль бус цагаачдыг зөөвөрлөхийг тулгасан ажээ.

Б.Төгсөө

SHARE