Европын холбоо коронавирусын цар тахлын дараах сэргээн босголтын төсвийг баталлаа

Европын холбооны 27 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт Брюссел хотноо дөрвөн хоногийн турш үргэлжилж, амаргүй яриа хэлэлцээний эцэст зөвшилцөлд хүрэн коронавирусын цар тахлын дараах сэргээн босголтын сангийн төсвийг 750 тэрбум евро байхаар баталсан тухай “Франс пресс” агентлаг уламжиллаа.

Дээд хэмжээний уулзалтаар түүнчлэн Европын холбооны 2021-2027 оны долоон жилийн төсвийг 1.074 их наяд еврогоор баталсан бөгөөд энэ нь өмнөх долоон жил буюу 2014-2020 оны 960 тэрбум еврогийн төсвөөс бараг хоёр дахин их ажээ.

Европын холбооны удирдагчид дээд хэмжээний уулзалтын зөвшилцөлд хүрсэн сүүлийн өдрийг “Европын түүхэн өдөр” хэмээн нэг нэгэндээ баяр хүргэн салцгаасан байна.

Европын комиссийн дарга Шарл Мишел мэдэгдэхдээ, “Европын холбооны олон жилийн төсөв анх удаа байгалийн бохирдлыг багасгах экологийн зорилготой уялдаж байна. Шинэ төсөв европынхны эрүүл мэнд, ажлын байр, сайн сайхны төлөө зориулагдлаа” гэжээ.

Б.Төгсөө

 

SHARE