Энэ жил анх удаа “Алтан бөмбөг” шагнал гардуулахгүй

“France Football” сэтгүүлийн оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг “Алтан бөмбөг” шагналын зохион байгуулагчид энэ жил шагналын эзэнг тодруулахгүй байхаар шийдвэрлэсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

1956 оноос эхлэн жил бүр гардуулж ирсэн “Алтан бөмбөг” шагнал анх удаа эзэнгүй өнжих болсон нь энэ ажээ.

“France Football” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Паскал Ферре хэлэхдээ, “Коронавирусын цар тахлын улмаас энэ жилийн хөлбөмбөгийн тэмцээнүүд тасалдаж, өөр өөр хугацаанд сэргэж, зарим улсад бүр зогссоныг бодолцон ийм шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн билээ” гэжээ.

“Алтан бөмбөг”-ийн эзнийг дэлхийн хөлбөмбөгийн сэтгүүлчид тодруулсаар ирсэн бөгөөд 2010-2015 онуудад Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-тай хамтран зохион байгуулсан билээ.

Тус шагналын эзнээр хамгийн олон удаа “Алтан бөмбөг” –ийг

Аргентины Лионель Месси зургаан удаа хүртжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE