Лионел Месси долоо дахь удаагаа Ла лигийн шилдэг бөмбөгдөгч болов

“Барселон”-ы ахлагч, Аргентин довтлогч Лионел Месси өчигдөр өндөрлөсөн Испанийн хөлбөмбөгийн АШТ буюу Ла лигийн шилдэг бөмбөгдөгчөөр тодорчээ.

Тэрээр Ла лигийн өнгөрсөн улиралд 25 гоол оруулан тус тэмцээнд дөрөв дараалж, нийтдээ долоо дахь удаагаа шилдэг бөмбөгдөгч болж байгаа нь энэ юм. Ла лигт урьд өмнө “Атлетик”-ийн домогт довтлогч Телмо Сарра зургаан улиралд хамгийн их гоол оруулж байсан бол энэхүү дээд амжилтыг Лионел Месси ийнхүү эвджээ.

Үүнээс гадна тэрээр 21 гоолын дамжуулалт өгсөн нь мөн л Ла лигийн шинэ дээд амжилт болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE