“Реал” 34 дэх удаагаа Испанийн аварга боллоо

Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн буюу Ла лигийн 37 дахь тойргийн тоглолтод Мадридын “Реал” талбай дээрээ “Вильярреал”-ыг 2:1-ээр хожжээ. Ингэснээр, тус баг 86 оноо аван араас нь нэхэж буй “Барселон”-д гүйцэгдэхээргүй болж 34 дэх удаагаа Испанид аваргаллаа.

Эзэн хааны гэгддэг “Реал” багийн довтлогч Карим Бензема өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр бөмбөг оруулсан ба “Вильярреал”-ын Иборра хариу гоол оруулжээ.

Ла лигийн энэ улирлын сүүлийн тойргийн тоглолтууд энэ сарын 19-нд болно.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE