Захиалгат аллага зохион байгуулсан ОХУ-ын Хабаровскийн мужийн захирагчийг баривчилжээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургалыг аллага зохион байгуулсанд буруутган баривчилсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Түүнийг 2004-2005 онуудад Хабаровск болон Амурын хязгаарт бизнес эрхлэгчдийг хороох гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд хамаатай гэж үзэн байцаасан аж.

Сергей Фургал бизнесийнхээ өрсөлдөгч Евгений Зоряг 2004 онд, Олег Булатовыг 2005 онд хороох захиалга өгснөөс гадна Амурын хязгаарын бизнес эрхлэгчийн амь насанд халдсан буруутгажээ.

Дээрх гэмт хэргүүдэд холбоотой хамсаатнуудыг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилсан бөгөөд тэд түүний захиалгаар ажилласан гэж мэдүүлжээ. Үүнээс гадна хохирогчдын тал түүнийг буруутгаж байгаа аж.

Б.Төгсөө

SHARE