Сөүл хотын захирагч амиа хорложээ

 

Олон зуун цагдаагийн албан хаагч, тусгай сургуулилттай ноход, алсын удирдлагатай нисдэг видео камер оролцсон долоон цагийн эрэн хайх ажиллагааны дараа БНСУ-ын нийслэл Сөүлийн захирагч Пак Вон Суны цогцсыг тус хотын төв дэх Пугаксан цэцэрлэгт хүрээлэнд илрүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.

 

Тэрээр БНСУ-ын эрх баригч Ардчилсан намын гишүүн, 2011 оноос Сөүлийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байжээ.

Пак Вон Суны охины хэлснээр, талийгаач өглөө ажилдаа явахдаа гэрээслэл маягийн бичиг үлдээжээ. Үүний дараа бие нь тавгүйтсэн хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзахаа хойшлуулсан байна.

Золгүй явдал болохоос өмнөх өдөр Пак Вон Суны нарийн бичгийн дарга байсан эмэгтэй гурван жилийн турш түүний сексийн дарангуйлал дор ажилласан хэмээн цагдаагийн газарт мэдүүлэг өгчээ. Чухам үүнээс үүдэн Сөүлийн захирагч амиа хорлосон байж болзошгүй гэнэ.

Б.Төгсөө

SHARE