Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч коронавирусаар халдварлажээ

 

Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес коронавирусын халдвар авсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ.

Тэрээр, “Сүүлийн долоо хоногт манай улсын Засгийн газрын хэд хэдэн гишүүнээс коронавирус илэрснийг бодолцон шинжилгээ өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Шинжилгээ эерэг дүнтэй гарсан бөгөөд би хоёр долоо хоног карантинд орж байна. Хэдий тийм ч би үүрэгт ажлаа зайнаас гүйцэтгэхээх байх болно” гэжээ.

Үүнээс өмнө Боливийн Эрүүл мэндийн сайд Эйди Роки, Ерөнхийлөгчийн зөвлөх Ерко Нуньес, Уул уурхай, төмөрлөгийн аж ахуйн сайд Хорхе Оропеса нар коронавирусаар халдварласан нь тогтоогджээ.

Боливид одоогийн байдлаар 42 гаруй хүн коронавирусын халдвар авч, 1.5 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

Б.Төгсөө

SHARE