АНУ-ын Аталанта хотод онц байдал тогтоож цэрэг оруулахаар болов

АНУ-ын Жоржиа мужийн амбан захирагч Брайан Кемп олныг хамарсан замбараагүй байдал үргэлжилсээр буй тус мужийн Аталанта хотод онц байдал зарлажээ.

Аталантад хэв журмыг сэргээхэд Үндэсний гвардийн дор хаяж мянган цэргийн албан хаагчийг оруулах юм байна. Тус хотод хэдэн долоо хоногийн турш хүчирхийлэл үргэлжлэн замбараагүй байдал улам бүр газар авч байгаа ажээ. Хамгийн сүүлд долдугаар сарын 4-нд АНУ-ын Тусгаар тогтнолын баярын үеэр болсон мөргөлдөөнд 30 хүн хүндээр бэртэж, тэднээс тав нь хожим нас баржээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Аталантад цагдаа нар гудамжинд согтуу унтаж байсан хар арьст Рейшард Бруксыг баривчлах үеэрээ буудаж амь насыг нь хөнөөсний дараа хотын гудамжуудад замбараагүй байдал эрс нэмэгдсэн юм. Рейшард Брукс цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэн нэгнийх нь цахилгаан бороохойг булаасны дараа түүнийг буудан шархдуулжээ. Рейшард Бруксийг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй ажээ.

Аталантад ихэвчлэн хар арьстнууд байшин барилга, машинуудыг галдан шатааж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, төрийн байгууллага, цагдаа нар руу дайран давшлах нь зогсохгүй байгаа юм.

Б.Төгсөө

SHARE