Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт сонгуулийн өмнө 184.4 саяын үнэтэй “LC-200” машин ямар хэрэгтэй болсон бэ, Ц.Ганхүү дарга аа?

Өнөөдөр улсын эдийн засаг сайнгүй байна. Цаашид улам хүндэрнэ гэж дэлхий түгшиж байна. Улс орны удирдлагууд ч сая УИХ-ын чуулганы нээлт дээр онцолсон.

Тэгэхээр улсын төсвийг гарын үсэг зурж зарцуулдаг дарга нар аль болох зардлаа хэмнэж тансаглалаас татгалзах ёстой.

Ялангуяа том жийпүүдийг төрийн мөнгөөр худалдан авч унахыг шууд хориглох учиртай. Ийм чиглэл ч тэдэнд “дээрээс” нь олон удаа өгч байсныг сонсож байлаа.

Гэвч хэрэгждэггүй бололтой.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү 2020 оны 5 дугаар сарын 27-нд А/134 тоот тушаал гаргаж, “Мөнххада” ХХК-иас 184.4 сая төгрөгөөр худалдаж авсан байна.

Энэ бол “LC200 GX.R HIGH, Leather” загварын үнэ аж.

Уг машиныг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын албан хэрэгцээнд зориулан авч байгаа тухай тушаалд дурджээ.

Сонгуулиас ганцхан өмнө худалдаж авсан өндөр өртөгтэй энэ машин ямар дугаартай, яг ямар хэрэгцээнд ашиглагдаж байгаа вэ гэдгийг тодруулах шаардлагатай юм. Ц.Ганхүү дарга ч үүндээ хариулт өгөх биз ээ.

SHARE