“Формула 1”-гийн  энэ жилийн эхний Гран прид Валттери Боттас түрүүллээ

 Коронавирусын улмаас хойшлогдсон “Формула 1”-ийн энэ улирлын эхний буюу Австрийн Гран прид “Мерседес” багийн Валттери Боттас түрүүлжээ.

Шпилберг хотын “Ред Булл Ринг” уралдааны замд “Феррари”-гийн Шарл Леклер хоёр, “Макларен”-ы Ландо Норрис гуравдугаар байрт шалгарчээ.

Гараанаас 20 машин гарсан ч ес нь осол, дүрмийн зөрчил, гэмтэл зэргийн улмаас барианд орж чадаагүй байна.

Барианд орсон бусад тамирчид доорх байр эзэлжээ.

  1. Льюис Хэмилтон (“Мерседес”)
  2. Карлос Сайнс (“Макларен”)
  3. Серхио Перес (“Рейсинг Пойнт”)
  4. Пьер Гасли (“Алфа Таури”)
  5. Эстебан Окон (“Рено”)
  6. Антонио Джовинацци (“Алфа Ромео”)
  7. Себастьян Феттель (“Феррари”)
  8. Никола Латифи (“Вильямс”)

Б.Төгсөө

SHARE