Жан Кастексийг Францын Ерөнхий сайдаар томилжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын Ерөнхий сайдаар Жан Кастексийг томилж, Засгийн газар бүрдүүлэх үүрэг өгсөн тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Прад хотын захирагч байсан Жан Кастекс дөрөвдүгээр сараас эхлэн Францыг коронавирусын карантинаас гарах үйл явцыг удирдаж байжээ. Тэрээр огцрох өргөдлөө өгсөн Эдуар Филиппийг солих ажээ.

 Уг нь “Harris Interactive” сангийн судалгаагаар тус улсын иргэдийн 55 хувь нь Эдуар Филиппийг Ерөнхий сайдаар үргэлжлэн ажиллахыг дэмжжээ.

Б.Төгсөө

SHARE