Энэтхэгт “TikTok”зэрэг БНХАУ-ын 59 аппликейшн хавсралтыг хориглов

Энэтхэгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн БНХАУ-д зохион бүтээсэн ухаалаг утасны 59 аппликейшн хавсралтыг хориглож үйл ажиллагааг нь хаасан тухай тус улсын Мэдээллийн технологийн яамнаас мэдээлжээ.

Тэдгээр аппликейшн дотор олон улсад алдартай нийгмийн сүлжээний “TikTok” хавсралт ч багтсан байна. Түүнчлэн БНХАУ-д хамгийн их түгсэн  “WeChat”, “UC”, “Weibo” зэрэг хавсралтуудын үйл ажиллагааг хаажээ.

Энэтхэгийн Мэдээллийн технологийн яамны мэдэгдэлд, БНХАУ-д зохион бүтээсэн олон нийтийн сүлжээний хавсралтууд тус улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд заналхийлэн нийгмийн аюулгүй байдал, дэг журамд сөргөөр нөлөөлж буй тухай дурджээ.

Үүнд, “TikTok” хавсралт хэрэглэгч бүрийн байрлалыг тогтоон ажил эрхлэлт, улс төрийн үзэл бодол зэрэг бүхий л мэдээллийг цуглуулдаг нь тогтоогдсон аж.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE