ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгын дүн гарав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар болсон тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгын эцсийн дүн гарсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Санал асуулгын ирц 65 хувь байсан бөгөөд сонгогчдын 77.92 хувь нь тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Коронавирусын цар тахлын улмаас ОХУ-ын сонгуулийн насны иргэд зургадугаар сарын 25-наас энэ сарын 1 хүртэл санал асуулгад оролцсон байна.

Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 50-иас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хуулиар тогтоосон аж. Гэхдээ ОХУ-ын зарим олон нийтийн байгууллагын үзэж буйгаар, санал асуулгад нэг хүн хэд хэдэн удаа санал өгсөн зэрэг олон зөрчил илэрсэн тухай мэдэгдэж, үр дүнг хүчингүйд тооцоохыг шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: Б.Төгсөө

SHARE