“Ювентус” “Барселон”-оос Бразилийн Артурыг 80 сая еврогоор худалдаж авчээ

 

 Италийн “Ювентус” Испанийн “Барселон”-оос Бразилийн хагасхамгаалагч Артурыг 80 сая еврогоор худалдан авч таван жилийн гэрээ байгуулжээ.

Хариуд нь “Барселон” “Ювентус”-ээс Боснийн хагасхамгаалагч Мирал Пьяничийг 60 сая еврогоор өөрийн эгнээнд элсүүлж байгаа аж.

Артур нь 2018 онд Бразилийн “Гремио”-гоос “Барселон”-д шилжжээ. Тэрээр “Барселон”-ы бүрэлдэхүүнд 72 тоглолтод оролцон дөрвөн гоол оруулсан юм. Артур тус багт байхдаа Испанийн аварга шалгаруулах тэмцээн болон суперцомд түрүүлжээ.

Б.Төгсөө

 

SHARE