Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын гарал үүслийг тогтоох шинжээчдийг БНХАУ-руу илгээв

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын гарал үүслийг тогтоох зорилгоор олон улсын шинжээчдийн багийг ойрын өдрүүдэд БНХАУ-руу илгээх болсон тухай тус байгууллагын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус мэдэгджээ.

Тэрээр, “Коронавирусын гарал үүсэл, цар тахал эхэлсэн шалтгааныг тогтоох нь энэ аюултай халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. Энд тэмдэглэхэд, коронавирусын цар тахал хүн төрөлхтний сайнаас гадна саар зан чанарыг ил болгосон билээ. Нигүүлсэл, хатуужил, харилцан нэг нэгнээ дэмжих явдлаас гадна өвчнийг үл ойшоох, худал мэдээлэл тараах явдал гарсанд харамсч байна. Коронавирусын цар тахал улам тэлсээр, газар авсаар буйг анхаарах хэрэгтэй” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн багийн бүрэлдэхүүн болон БНХАУ-д ажиллах хугацааны талаар хараахан тодорхой мэдээлээгүй байна.

 

Б.Төгсөө

SHARE