Өмнө нь ташуур байсан, өнөөдөр шаахай болсон байна

Монгол Улсын парламентад шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр /2020.6.29/ СЕХ-ноос үнэмлэх, батламжаа гардлаа.

Шинээр сонгогдсон гишүүдийн нэг “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж сонгогдсон Т.Доржханд Төрийн ордонд үдээсгүй шаахайтай ирж анхаарал татав.

Гишүүний батламжаа авах гэж байсан учир түүнийг нэвтрүүлжээ.

Төрийн санхүүч Т.Доржханд  одоо УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн, ер нь хэнбугай ч Төрийн ордны дүрэм журмыг мөрдөх ёстой.

Т.Доржханд ч үүнийг мэдэхийн дээдээр мэднэ.

Гэхдээ Т.Доржхандын энэ үйлдэл нь зүгээр л акц.

Үүгээрээ нийтийн анхаарлыг татаж, бас тодорхой зүйлийг хэлэх гэжээ.

Товчхондоо, 2016 оны сонгуульд бие дааж ялалт байгуулсан дуучин С.Жавхлан Төрийн ордонд ташуур барьж орж ирсэн. Бас л олон юм ярьсан.

Агаар нь яг адилхан. 2016 оны С.Жавхлангийн “Ташуур”, өнөөдөр Т.Доржхандын “Шаахай” хоёр яг адилхан. Харин дөрвөн жилийн дараах төрийн түшээ, эрхэм гишүүн Т.Доржханд өөр байх уу үгүй юу гэдэг өөрөөс нь шалтгаална даа.

Эх сурвалж: songogch.mn

SHARE