Английн цомын шөвгийн наймын тоглолтууд өчигдөр өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо.
“Манчестер Сити” “Ньюкасл”-ыг талбай дээр нь 2:0-ээр хожиход 37 дахь минутад Кевин Де Брюйне 11 метрийн торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулж, 68 дахь минутад Рахим Стерлинг багийнхаа ялалтыг бататгажээ.
Хагас шигшээд “Манчестер Сити” “Арсенал”-тай, харин “Манчестер Юнайтед” “Челси”-тэй өрсөлдөх бөгөөд тоглолтууд долдугаар сарын 18, 19-нд болно.
Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө