Хамгийн өндөр хувийн санал авсан нэр дэвшигчдийг У.Хүрэлсүх тэргүүлжээ

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болж өнгөрсөн.
Сонгогдсон нэр дэвшигчид ирэх даваа гариг /2020.6.29/-т УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардана.
СЕХ-ноос албан ёсоор зарласан мэдээллээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн өндөр буюу тойргийн сонгогчдынхоо 72.2 хувийн саналыг авчээ.
Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 71.7, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 68.6, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 67.5, УИХ-ын гишүүн Н.Учрал 65.5 хувийн саналаар сонгогдсон байна.

SHARE