“Генерал” ганцаараа ирлээ

 

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч МАН дахиад үнэмлэхүй яллаа.
Ёстой л МАН нэртэй л бол “бор халзан хонь” ч гарахаар байлаа гээд л ярьцгааж байна.
Бас “Багаар нь сонгоорой” гэсээр байгаад гуя дагасан баахан хүзүү УИХ-д орж ирлээ гэцгээж буй.
Аймгууд, дүүргүүд тэр чигээрээ улайж, үндсэндээ Эрдэнэтээс өөр “алаг” lolсонголт хийсэн газар байсангүй.
Энэ сацуу бас нэг хачирхалтай дүн үзүүлсэн аймаг бол Баянхонгор. Тэнд МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар нэр дэвшсэн. Том баг. УИХ-ын дарга гэдэг армиар бол генерал л гэсэн үг.
Гэвч дүн гарахад “генерал” Г.Занданшатар ганцаараа үлдэж, нөгөө хоёр нь мултарсан байв.
МАН-ын “Багаараа” гэдэг давалгаанд сонгогчид тэр чигтээ автаж “хүзүү”-нүүдийг хүртэл дугуйлсан ч Баянхонгорт “генерал”-аа дагаж очсон нэртэй зүстэй, бэлтэй чадалтай, эрдэмтэй мэдлэгтэй хоёр эрхэм унаж олныг гайхууллаа.
Тиймээс “Гурвуулаа гарсан генерал ганцаараа буцаж ирлээ” гэх яриа улс төрийн хүрээнд тарж байна.

SHARE