С.Эрдэнэ: Баатархүү чи хууль бус үйлдлүүдийн эсрэг АН нэгдэж байна гээд мэдэгдэл хийчих

Сонгуулийн дүнтэй холбоотойгоор АН-ын удирдлагууд огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл хөшигний ард өөр яриа өнөөдөр /2020.6.26/ болжээ.

АН-н дарга /асан/ С.Эрдэнэ генсек Ц.Баатархүүдээ “..Хэвлэлийн бага хурал зарлаад чи ярих хэрэгтэй бна, энэ тоо баримт бүрдэх хүртэл би гараад яахав, тэгээд хууль бус маш олон баримт материалууд гарч бна. Хууль бус үйлдлүүдийн эсрэг Ардчилсан нам албан ёсоор нэгдэж байна гээд мэдэгдэл хийгээд бусад намыг уриалчих.

Эцсийн дүн гараад ирэхээр хоёулаа цуг гарч байгаад нэгэнт нотлогдож байгаа хууль бус үйлдэлтэй бид тэмцэнэ гээд хэлье. Миний хувьд өчигдөр хариуцлагаа хүлээж Үндсэн дүрмийн хороонд өргөдлөө өгнө гээд хэлсэн. Албан ёсоор үндсэн дүрмийн хороо хуралдаагүй байгаа болохоор би дарга хэвээрээ байгаа. Хэвлэлийн хурлаараа бас энэ талаар хэлээрэй” гэсэн байна.

Ц.Баатархүү даргынхаа даалгаврыг биелүүлэх ам өгч ажилдаа гарчээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE