Ким Жон Ун БНСУ-ын эсрэг төлөвлөсөн байлдааны ажиллагааг хойшлуулав

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Солонгосын хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын видео горимоор болсон хуралдааны үеэр БНСУ-ын эсрэг байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөг хойшлуулсан тухай тус улсын цахилгаан мэдээний төв агентлаг уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээс үзвэл, Ким Жон Ун сүүлийн үед үүссэн нөхцөл байдалд дүгнэлт өгөөд Солонгосын ардын армийн Ерөнхий штабын бололсруулсан БНСУ-ын эсрэг явуулах байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хойшлуулсан байна.

БНСУ-ны идэвхтнүүд ухуулгын хуудас тараасны хариуд БНАСАУ Кесон дахь Солонгос хоорондын холбооны байрыг дэлбэлсэн билээ. Улмаар зэвсэггүй бүсээс холгүй орших Кимгансан, Кесонд армийн анги нэгтгэлүүдээ дахин байрлуулна гэж мэдэгдсэний дараа хоёр Солонгосын харилцаа эргэн хүйтэрчээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE