Поп дуучин Жастин Бибер сексийн хүчирхийлэл үйлдээгүй гэв

Нэгэн эмэгтэй дэлхийд алдартай 26 настай поп дуучин Жастин Бибер өөрийг нь 2014 онд АНУ-ын Остин дахь “Four Seasons” зочид буудалд хүчиндсэн гэж мэдэгдэн дуулиан тариад байгаа билээ. Тэгвэл Жастин Бибер “Твиттер” хуудсандаа үүнд ийн албан ёсны хариулт өгчээ.

“Би иймэрхүү зүйлд хов живийн шинжтэй зүйлд хариулдаггүй ч эхнэр болон багийнхантайгаа зөвлөлдөөд мэдэгдэл хийхээр шийдвэрлэлээ. Сүүлийн 24 цагт “Твиттер”-т намайг 2014 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Остин хот дахь “Four Seasons” зочид буудалд намайг хэрхэн хүчингийн хэргийн оролцогч болсон тухай ихэд бичих боллоо.

Үүн шиг худал юм байхгүй. Нэгэн бүсгүйн хэлж буйгаар би гэнэт Остинд “SXSW” наадам дээр очиж хэдэн дуу дуулж олныг алмайруулжээ. Тэгвэл тэр бүсгүй нэг зүйлийг, тодруулбал тэр наадамд би найз бүсгүй Селена Гоместэй хамт байсныг мэдээгүй аж. Иймд би энэ гүтгэлгийн хариуд шүүхээр заргалдах болно” гэжээ.

 Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE