АМГТГ-ЫН 3 ДУГААР САРЫН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

MRAM LOGO

Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв

2017 оны 2 дугаар сард 8427.3мян.тн нүүрс олборлож, 6664.9 мян.тн нүүрс борлуулсанаас 4864.0 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 165.8%, борлуулалт 203.56%, экспорт 48.5%-ийн үзүүлэлттэй байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж батлагдсан нүүрсний нөөц 2017 оны 1 сарын 1-ний байдлаар 38.7 тэрбум тонн байна.

2017 онд 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлоно

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1,1 сая тонн газрын тос олборлож экспортлох  төлөвлөгөөтэйгээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний байдлаар 247,3 мянган тонн түүхий тос олборлож, 240,1 мянган тонн тос экспортоллоо.Экспортын орлогын гүйцэтгэл 21,5 хувьтай байна.

АМГТГ нь улсын төсөвт 57,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 61,6 тэрбум төгрөгийг төвлөрүүллээд байна

АМГТГ нь улсын төсөвт эхний 3 сарын байдлаар  57,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс  61,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үүнээс газрын тосны экспортын орлогоос 47,7 тэрбумыг төвлөрүүлжээ.

Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна

2017 оны 3 дугаар сарын 28-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 72, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.

Дэлхийн зах зээл дээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 385.98 ам.долл /баррель 50.80 ($)/, “WTI” төрлийнх 374.31 ам.долл /баррель 47.97 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.85 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.66 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод Содмонгол групп ХХК хамгийн хямд үнээр буюу Аи-92 автобензиныг 1580₮, Дизель түлшийг 1690₮ -өөр харин бусад компаниуд Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байна.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г  9 дүгээр сард  боловсруулж дуусна
Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1310-1430₮, Аи-92 автобензин 1450-1510₮, Дизель түлш 1470-1590₮, Орон нутагт А-80 автобензин 1350 -1580₮, АИ-92 автобензин 1460-1690₮, Дизель түлш 1500-1820₮-өөр худалдаалагдаж байна.

Энэтхэгийн талын санал болгож буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ /Detailed Project Report/-ийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах мэргэжлийн ажлын хэсгийг УУХҮЯ дээр байгуулахаар шийдвэрлээд  байна.

SHARE