АНУ-д гурван хэт баруун үзэлтнийг эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийлэлд уриалсанд буруутгажээ

АНУ-ын Прокурорын газар Лас Вегас хотод эсэргүүцлийн тайван жагсаалын үеэр хүчирхийлэлд уриалсан хэрэгт хэт баруун үзэлтэй “Boogaloo” хөдөлгөөний гурван гишүүнийг буруутгасан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ.

Хэд хоногийн өмнө тэднийг шатах шингэнтэй лонх шидэх гэж байхад нь саатуулсан аж. “Boogaloo” хөдөлгөөнийхөн нийгмийг бүрэн сүйрэлд хүргэх иргэний дайн удахгүй эхэлнэ гэж үздэг ажээ.

АНУ-д хар арьстан Жорж Флойд Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдаад нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. Миннеаполисын Ерөнхий прокурор Кит Эллисон хууль бус үйлдэл хийсэн цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE