Эрсдэлтэй үед нууц баримт бичгийг хамгаалах дадлага явуулав

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер, ахмад Б.Лхагваа командлалын нийт бие бүрэлдэхүүн, удирдлагын байрын харуулын рот, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн зарим алба хаагчдад онцгой нөхцөл, эрсдэл үүссэн үед нууц баримт бичгүүдийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалт, дадлага явууллаа. Энэ нь аливаа эрсдэлт нөхцөл үүссэн үед Байлдааны туг, Төрийн болон албаны нууц баримт бичиг, бусад нууц тээгчийг устах, алдагдах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, шуурхай авран хамгаалж, шилжүүлэн зөөвөрлөх, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн юм.

Сургалтыг тусгай хөтөлбөрөөр явуулсан бөгөөд хамрагдсан бие бүрэлдэхүүнийг дадлагаар үүрэг гүйцэтгүүлж, аливаа эрсдэл учирсан үед хохирол багатай даван туулахад мэдлэг, туршлага олгосноороо онцлог боллоо.

Эх сурвалж: gsmaf.gov.mn

SHARE