Дэлхий даяар өчигдөр 113.2 мянган хүн коронавирусаар халдварлажээ

Дэлхий даяар өчигдөр “COVID-19”-өөр халдварлагсдын тоо 113,198-аар нэмэгдэж , 4242 хүн нас барсан тухай ДЭМБ-аас мэдээллээ.

Ингэснээр, коронавирусаар халдварлагсдын нийт тоо 6.2 саяд хүрч, 376 320 хүн тус цар тахлаар нас бараад байна. Өмнөд Америкт өчигдөр  хамгийн их буюу 64,718 хүн халдвар авчээ. Харин Европт 16 150 хүн коронавирусаар халдварлаж, 1824 хүн хорвоог орхижээ.
Халдварлагчдын тоогоор манлайлж буй арван орныг дор жагсаав.

  1. АНУ- 1,783,638
  2. Бразил- 514,849
  3. ОХУ- 423,741
  4. Их Британи- 276,336
  5. Испани- 240,010
  6. Итали- 233,197
  7. Энэтхэг- 198,706
  8. Герман- 182,028
  9. Турк- 164,769
  10. Перу- 164,476

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE