Түр завсардсан Италийн “Сери А” лигийн тоглолтууд энэ сарын 20-ноос дахин сэргэнэ

Хоёрдугаар сард коронавирусын цар тахлын улмаас завсардсан Италийн хөлбөмбөгийн “Сери А” лигийн тоглолтууд энэ сарын 20-ноос 25-р тойргийн “Торино”-“Парма”, “Верона”-“Каглари” багуудын тоглолтоор дахин сэргэх тухай тул улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор мэдэгджээ.

Харин 21-нд “Аталанта”-“Сассуоло”, “Интер”-“Сампдори” талбайд гарах юм байна.

Үүнээс гадна тус улсын цомын тэмцээний хагас шигшээ тоглолтууд мөн сарын 13,14-нд болж “Ювентус”-“Милан”, “Наполи”-“Интер” багууд өрсөлдөх ажээ. Италийн цомын шигшээ тоглолтыг зургадугаар сарын 17-нд явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE