Баян нөхрөөсөө салсан хятад эмэгтэй тэрбумтан болжээ

Хятадын хур баян, эм үйлдвэрлэгч “Shenzhen Kangtai Biological Product” компанийг үүсгэн байгуулагч Ду Вейминий эхнэр асан 49 настай Юан Липинг гэр бүл салалтын дараа тус компанийн 161,3 сая хувьцааны эзэмшигч болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлж байна.

Юан Липингийн хувьцааны нийт үнэлгээ 3.2 тэрбум ам.доллар ажээ. 2011-2018 онуудад тэрээр нөхрийнхөө компанид захирлаар ажилласан бөгөөд өдгөө Бээжин дэх салбар “Beijing Minhai Biotechnology”-г удирдах болжээ.

2019 дэлхийн толгой баян, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэрээсээ салахдаа хөрөнгөө хувааж, 40 тэрбум шахам ам.долларыг эзэмшилд нь шилжүүлсэн билээ. Өдгөө Маккензи Безосын хөрөнгө даруй 10 тэрбум ам.доллараар нэмэгдсэн аж.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE