Доналд Трамп АНУ-д замбараагүй байдал газар авсныг дотоодын терроризм гэж тодорхойлов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д замбараагүй байдал газар авсныг дотоодын терроризм гэж тодорхойлжээ.

Тэрээр АНУ-ын хандан үг хэлэхдээ, “Бид энэ хүндрэлийг даван туулж чадна, учир нь манай улс үргэлжид ялан дийлэгч байсаар ирсэн. Замбараагүй байдлыг зохион байгуулагчид, оролцогчид зохих шийтгэл хүлээж шоронд хоригдох болно. Харин энхийн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг би дэмжиж байна, би тэдний холбоотон юм” гэжээ.

Доналд Трамп түүнчлэн замбараагүй байдлыг зогсоох улс орны бүх нөөцийг дайчилж буйгаа мэдэгджээ.

АНУ-ын Миннеаполис хотод хар арьст эрэгтэй Жорж Флойд цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа сэжигтэйгээр нас барсан нь тус улсын олон хотод эсэргүүцлийн цуглаанаас гадна дээрэм тонуул, цагдаа нар руу довтлох зэрэг замбараагүй байдлыг өдөөсөн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE