Английн хөлбөмбөгийн АШТ-премьер лиг VI.17-ны лхагва гарагт эргэн ирнэ

Гуравдугаар сарын 13-нд коронавирусийн цар тахлаас болж түр завсарласан Английн Премьер лиг VI.17-ны лхагва гаргаас “Астон Вилла”–“Шеффилд Ю”, “Ман Сити–Арсенал” багийн тоглолтоор эргэн ирнэ. Тус лигийн тэмцээний хойшлогдсон 10-38 дугаар тойргийн 92 тоглолт орон нутгийн цагаар доорх хуваариар эхэлнэ.

— Даваа гарагт 20 цагаас

— Мягмар, Лхагва, Пүрэв гарагт 18.00, 20.00 цагаас

— Баасан гарагт 20 цагаас

— Бямба гарагт 12.30, 15.00, 17.30, 20.00 цагаас

— Ням гарагт 12.00, 14.00, 16.30, 19.00 цагаас.

Бүх тоглолтыг үзэгчгүй цэнгэлдэхэд явуулах учраас Англи, Монгол Улс, дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнууд телевизээр үзэх боллоо.

SHARE