Замбараагүй байдал үүссэн АНУ-ын Миннеаполист онц байдал тогтоов

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод хар арьст Жорж Флойд гэгч эрэгтэй цагдаа нарт саатуулагдаад амь насаа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал цуглаан хэд хоногийн турш үргэлжилж, сүүлдээ замбараагүй байдал үүссэн тул онц байдал тогтоожээ.

Энэ сарын 25-нд хуурамч бичиг баримт үйлдсэнд сэжиглэгдсэн 46 настай хар арьст эрэгтэй Жорж Флойдыг саатуулахдаа цагдаа нар гав зүүж газар унагаагаад нэг нь өвдгөөрөө хоолой дээр нь дарж буй видео бичлэг интернетэд түгжээ. Жорж Флойд саатуулагдсанаасаа хойш хэдэн цагийн дараа эмнэлэгт нас барсан аж.

Видео бичлэг түгсэнээс хойш Миннеаполист хоёр өдөр олон зуун хүнийг амарсан арьс өнгөөр ялгаварлах явдлыг эсэргүүцсэн жагсаал болж, сүүлдээ замбараагүй байдал үүсэн хүмүүс дэлгүүрүүдийг дээрэмдэн галдан шатаах болжээ.

Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн бөгөөд Миннеаполист хэв журам тогтоохын тулд АНУ-ын Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилж онц байдал тогтоогоод байна.

Жорж Флойдыг саатуулсан дөрвөн цагдааг ажлаас нь халсан ч талийгаачийн үхэлд буруутгаагүй нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөжээ. Хар арьст эрэгтэйн үхэлтэй холбоотой хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэлсэн байна.

Б.Төгсөө

SHARE