Сэтгүүлч Хашкаджигийн гэр бүлийнхэн түүний аллагад буруутай хүмүүсийг өршөөжээ

2018 оны аравдугаар сард Туркийн Истамбул хот дахь Консулын газартаа алуулсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашкаджигийн гэр бүлийнхэн мэдэгдэл хийж, түүний аллагад буруутай хүмүүсийг өршөөж байна гэжээ.

Талийгаачийн хүү Салах Хашкоджи “Твиттер” хуудсандаа, “Ариун рамадан сарын энэхүү нигүүлсэнгүй үдэш Жамал Хашкоджигийн хүүхдүүд бид аавыг минь хороосон хүмүүсийг өршөөж байна” гэж бичжээ.

Саудын Арабын бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүдээрээ алдаршсан Жамал Хашкаджи 2017 оноос АНУ-д амьдарч, “The Washington Post” сонинтой хамтран ажилладаг байсан билээ. 2018 оны аравдугаар сарын 2-нд тэрээр Истамбул дахь Саудын Арабын Консулын газарт очоод сураггүй алга болсон бөгөөд мөн сарын 20-нд түүнийг маргааны явцад Консулын газарт хороосон тухай Саудын Арабын Засгийн газраас мэдээлжээ.

Дэлхий хамтын нийгэмлэг энэхүү аллагыг эрс буруушааж, Саудын Арабаас буруутнуудыг шийтгэхийг шаардсан юм. 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд Саудын Арабын Ерөнхий прокурорын газар гэмт хэрэгт 11 хүн буруутайг тогтоон тавд нь цаазаар авах ял оноосноо мэдэгдсэн билээ.

Б.Төгсөө

SHARE