“Ювентус” Пол Погбаг эргүүлэн авах хэлэлцээ хийж эхэлжээ

Италийн “Ювентус” Английн “Манчестер Юнайтед” багт 105 сая еврогоор шилжсэн Пол Погбаг эргүүлэн авах хэлэлцээ хийж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

27 настай Пол Погба 2012-2016 онуудад “Ювентус”-т тоглож байсан юм. Италийн багаас хагас хамгаалагч Миралем Пьянич, Адриен Рабио нар гарах гэж байгаа бөгөөд тэдний шилжилтээс ирэх мөнгөөр Пол Погбаг эргүүлэн авахыг зорьж байгаа аж.

Энэ улиралд Пол Погба “Манчестер Юнайтед” багт ердөө найман удаа талбайд гарч хоёр гоолын дамжуулалт өгчээ. “Ювентус” хөлбөмбөгчний агент Мино Райолатай хэлэлцээ хийж байгаа бөгөөд чухам ямар хэмжээний мөнгөөр авах бодолтойгоо нууцалж байна.

Б.Төгсөө

SHARE