ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусаас эдгэрчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусаас эдгэрэн өчигдөр эмнэлгээс гарсан тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Тэрээр үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Засгийн газрын сайд нартай видео хурал хийж, улмаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мөн видео горимоор зөвлөлдсөн байна. Владимир Путин аюулт өвчнөөс эдгэрсэн түүнд баяр хүргэж, өвчтэй байхдаа ч зайнаас ажиллаж байсныг нь тэмдэглэжээ.

Михаил Мишустиныг коронавирусаар халдварласныг дөрөвдүгээр сарын 30-нд мэдэгдсэн юм. Мөн өдрөөс түүний үүрэгт ажлыг Шадар сайд Андрей Белоусов гүйцэтгэж эхэлсэн билээ.

Б.Төгсөө

SHARE