“Челси” багийн орос эзэн Роман Абрамовичийн тансаг онгоцын доторхийг харуулжээ

 

Их Британийн “The Sun” сонин хөлбөмбөгийн “Челси” багийн орос эзэн Роман Абрамовичийн тансаг онгоцны доторх байдлыг харуулсан байна.

Роман Абрамовичийн хөрөнгийг “Forbes” сэтгүүл 11.3 тэрбум ам.доллараар үнэлсэн бөгөөд тэрээр 60 сая стерлингийн паунд үнэтэй “Boeing 737-700”, “Boeing 767-300” (55 сая стерлингийн паунд), “Boeing 767-33A ER” (66 сая стерлингийн паунд) зэрэг гурван онгоц эзэмшдэг ажээ. Тэрбумтан эдгээр онгоцоос 15 жилийн өмнө “Челси”-гийн эзэн болсныхоо дараа худалдан авсан “Дээрэмчин” хочтой “Boeing 767-33A ER”-т илүү хайртай гэнэ.

Тус онгоц унтлагын өрөөнүүд, гал тогоо, 30 хүний хүлээн авалтын танхим, аварга том оффис бүхий жинхэнэ нисдэг харш бөгөөд тохижилтод нь хамгийн үнэтэй материал, даавуу, мод ашиглажээ. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцтой адил баллистик пуужингаас хамгаалсан аюулгүйн системтэй юм байна.

Роман Абрамовичийн үед “Челси” Аваргуудын лигт нэг, Европын лигт хоёр, Английн Премьер лигт таван удаа тус тус аваргалсан билээ.

Б.Төгсөө

SHARE