“Apple TV+” зөвхөн өөрийн контентыг үзүүлэх бодлогоосоо татгалзжээ

“Apple TV+” интернет хэрэглэгчдэд зөвхөн өөрийн контентыг үзүүлэхээс татгалзан сувгаараа Холливудын кинонуудыг сонирхуулахаар болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Тус интернет платформын удирдагчид энэ талаар хэд хэдэн студитэй хэлэлцээ хийж тохиролцсон аж. “Apple TV+” нь хуучны алдартай кинонуудаас гадна телевизийн нэвтрүүлэг, ток-шоу зэргийг үзэгчиддээ хүргэхээр төлөвлөжээ.

Одоогоо тус платформд өөрсдийн бүтээсэн 30 хүрэхгүй кино, шоуг дэлгэсэн бөгөөд тэдгээрээс Женнифер Энистон, Риз Визерспун нарын оролцсон “Өглөөний шоу” (“The Morning Show”) хамгийн олон үзэгчтэй нь аж.

Интернет дахь стриминг үйлчилгээ үзүүлэгч платформуудаас 182 гаруй захиалагчтай “Netflix”, 50 сая захиалагчтай “Disney+” тэргүүлдэг бол өнгөрсөн арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн “Apple TV+” 10 сая хүрэхгүй захиалагчтай юм байна.

Б.Төгсөө

SHARE