АНУ-д коронавирусын эсрэг вакциныг анх удаа хүн дээр амжилттай туршжээ

 АНУ-ын “Модерна” компани коронавирусын эсрэг вакциныг анх удаа хүн дээр туршихад вирусын эсрэг тэмцэх эсрэг биетүүд үүсэн дархлааг сайжруулсан нь илэрсэн тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Тус компани өөрсдийн боловсруулсан “mRNA-1273” вакциныг найман хүн дээр туршаад байгаа аж. Харин туршилтын эцсийн дүн дахин 37 хүн дээр явуулсны дараа гарах юм байна.

 Тус вакцинаар өвчтөний биед коронавирусын генийн коодын багахан хэсгийг оруулдаг ба тэр нь өвчинтэй тэмцэх эсрэг биет үүсгэн дархлааг нэмэгдүүлдэг байна.

Гэхдээ одоогоор тус вакциныг олноор үйлдвэрлэх эсэх тухай ярих нь эртдэх аж.

 

Б.Төгсөө 

SHARE