Олимпийн аварга уран гулгагч Алина Загитова насанд хүрчээ

 ОХУ-ын алдарт уран гулгагч Алина Загитова өчигдөр насанд хүрч 18 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Түүнд аваргалж үзээгүй нэг ч томоохон тэмцээн үгүй. Алина Загитова насанд хүрэхээсээ өмнө Олимпийн наадам (залуучуудын ба насанд хүрэгчдийн), дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (залуучуудын ба насанд хүрэгчдийн), Европын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн Гран-при тэмцээн (залуучуудын ба насанд хүрэгчдийн), ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж амжсан билээ.

Тэрээр “Puma”, ”Shiseido”, ”Airveave”, ”Сбербанк” гээд олон брэндтэй сурталчилгааны гэрээ байгуулсан бөгөөд үүнээс чамгүй орлого олдог аж. Залуу уран гулгагч Японд маш олон хөгжөөн дэмжигч фэнүүдтэй тул “Инстаграм” дахь бичлэгээ япон хэлнээ давхар хүргэдэг байна.

 

Б.Төгсөө

 

 

SHARE