Беньямин Нетаньяху Палестины газар нутгийг Израильд нэгтгэх цаг нь болсон гэжээ

 

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху гуравдугаар сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнд бүрдсэн тус улсын 35 дахь Засгийн газрын бүрэлдэхүүнийг парламент Кнессетэд танилцуулах үеэр үг хэлэхдээ, Палестины Иордан мөрний баруун эрэг, Иорданы хөндийн газар нутгийг Израильд нэгтгэх цаг нь болсон гэжээ.

Тэрээр, “Тэрхүү газар нутагт еврей үндэстэн бүрэлдэн хөгжсөн нь үнэн билээ. Иймд тэнд Израилийн шууд удирдлагыг нэвтрүүлж сионизмын түүхэнд дахин нэг яруу алдарт хуудсыг нээх цаг болсон” гэжээ.

Израилийн шинэ Засгийн газар Беньямин Нетаньяхугийн удирддаг “Ликуд”, Израилийн армийн жанжин штабын дарга асан Бени Ганцын “Кахол-Лаван” намуудын эвслийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан ба өчигдөр Кнессетэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тангараг өргөжээ.

Б.Төгсөө

SHARE